Abstract
Mongolia is situated at the intersection of three major migratory bird flyways in Eurasia. Its unique geographical location and diverse climatic conditions contribute to the country’s rich avian species composition. This study aims to determine the species composition and distribution patterns of birds in Mongolia and identify key conservation areas. By integrating long-term observational data with recent field studies, we assessed the biogeographical distribution of bird species and their conservation significance. The results indicate that Mongolia’s wetlands and steppe ecosystems serve as crucial habitats for bird species requiring conservation at both regional and international levels. In particular, studying the distribution patterns and migration dynamics of rare, endangered, and vulnerable bird species is essential for enhancing conservation policies and management strategies. Investigating migration routes, seasonal variations, and the impacts of human activities on migratory birds can lead to the development of more effective conservation measures. This study contributes to expanding the knowledge base of Mongolia’s avian biodiversity and plays a crucial role in shaping regional and international bird conservation policies. Furthermore, it provides a scientific foundation for future research on bird ecology, migration patterns, and conservation management. Монгол орны шувуу: Бүс нутаг, дэлхийн түвшний хамгааллын ач холбогдол Хураангуй: Монгол орон нь Евроазийн нүүдлийн шувуудын гурван гол замналын уулзварт байрлах бөгөөд газарзүйн өвөрмөц байршил, уур амьсгалын олон янз байдал нь шувуудын баялаг зүйлийн бүрдэлтэй байх үндэс суурийг бүрдүүлдэг. Энэхүү судалгааны зорилго нь Монгол орны шувуудын зүйлийн бүрдэл, тархалтын онцлогийг тодорхойлон, хамгааллын ач холбогдол бүхий бүс нутгуудыг илрүүлэхэд чиглэгдсэн. Судалгааны хүрээнд шувуудын ажиглалтын олон жилийн туршид хуримтлагдсан мэдээлэл болон хээрийн судалгааны шинэ өгөгдлүүдийг нэгтгэн боловсруулж, тэдгээрийн биогеографийн тархалтыг үнэлэв. Судалгааны үр дүнгээс харахад Монгол орны ус намгархаг бүс, тал хээрийн экосистем нь олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хамгаалах шаардлагатай төрөл зүйлсийн гол амьдрах орчин болох нь тогтоогдсон. Ялангуяа нэн ховор, ховордож буй, эмзэг бүлгийн шувуудын тархалт, шилжилт хөдөлгөөний хэв шинжийг нарийвчлан судлах нь шувуу хамгааллын бодлого, менежментийн төлөвлөгөөг боловсронгуй болгоход зайлшгүй шаардлагатай байна. Нүүдлийн шувуудын нүүдлийн замнал, улирлын өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдэл, хүн төрөлхтний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг судалснаар хамгааллын арга хэмжээг илүү үр дүнтэй төлөвлөх боломжтой. Энэхүү судалгаа нь Монгол орны шувуудын биологийн олон янз байдлын талаарх мэдээллийн санг өргөжүүлж, улмаар бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх шувуу хамгааллын бодлого боловсруулах, цаашдын судалгааны чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулж байна. Түлхүүр үг: Монгол орон, шувууны олон янз байдал, нүүдлийн шувууд, хамгаалал, экосистем, биогеографи, тархалт.