Abstract
Mongolia is home to the second-largest population of the globally distributed snow leopard (Panthera uncia). The country’s rapid economic growth presents challenges and opportunities for conserving this majestic species. This paper aims to conduct a comprehensive review of English-language literature on snow leopard ecology and conservation in Mongolia from 2000 to 2024. We strive to identify thematic and geographic research gaps and propose research priorities. We examined 66 published items related to snow leopards in Mongolia, from which we extracted 74 reports of snow leopard presence. We established a thematic framework comprising four critical and interconnected topics essential for snow leopard conservation: habitat (distribution and population estimation), prey (distribution, abundance, and predator-prey relationships), human interactions (hunting, trade, livestock interactions, and conflicts), and genetics and phylogeny (genetic variability, diversity, trends, and phylogeny). We discuss significant advances in knowledge, research gaps, and priorities within the context of our framework. Although there has been an increase in published research on snow leopards in Mongolia in recent years, the scope is still limited. Therefore, it is clear that consistent and intensive efforts are needed to inform and support national conservation policies. Монгол дахь цоохор ирвэсийн судалгааны тойм Хураангуй. Монгол улсад дэлхийд тархан оршиж байгаа цоохор ирвэс (Panthera uncia)-ын хоёр дахь том популяци оршдог. Тус улсын эдийн засгийн хурдацтай өсөлт нь энэхүү сүр жавхлант амьтныг хамгаалах сорилт, боломжуудыг бий болгож байна. Энэхүү бүтээл нь 2000-2024 он хүртэл Монгол орны цоохор ирвэсийн экологи, хамгааллын талаарх англи хэл дээрх өгүүллэгүүдэд иж бүрэн тойм судалгаа хийх зорилготой. Бид сэдэвчилсэн болон газарзүйн судалгааны цоорхойг тодорхойлж, судалгааны ирээдүйн чиглэлүүдийг санал болгохыг эрмэлзлээ. Энэ судалгааны тойм өгүүлэлд Монголд цоохор ирвэстэй холбоотой нийтлэгдсэн 66 өгүүллэгийг түүвэрлэж, тэдгээрээс цоохор ирвэсийн судалгаа хийгдсэн 74 газрыг тодорхойлов. Бид цоохор ирвэсийг хамгаалахад чухал ач холбогдолтой, харилцан уялдаатай сэдэвчилсэн 4 хүрээг бий болгосон: амьдрах орчин (тархац нутаг болон тоо толгой), идэш тэжээл (идэш тэжээл бологч амьтны тархалт, тоо толгой, махчин-идэш тэжээлийн харилцаа), хүний нөлөө (ан агнуур, худалдаа ба зөрчил), генетик ба филогенетик (удамшлын хувьсах байдал, олон янз байдал, чиг хандлага, филогенетик). Судалгааны томоохон ахиц дэвшил, судалгааны дутагдал, ирээдүйн судалгааны чиглэлийн талаар бид өөрсдийн энэ тойм өгүүлэлд хэлэлцүүлэв. Монгол орны цоохор ирвэсийн талаар хэвлэгдсэн судалгааны цар хүрээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа хэдий ч хязгаарлагдмал хэвээр тул байгаль хамгаалах үндэсний бодлогыг мэдээлэх, дэмжих чиглэлээр тууштай, эрчимтэй хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа нь ойлгомжтой. Түлхүүр үг: Panthera uncia, Монгол улс, судалгааны байгууллага, байгаль хамгаалал

This publication has 73 references indexed in Scilit: